НИТХ-ын VIII хуралдаан эхэллээ

img

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 8 дугаар хуралдаан Хангарди ордонд эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар “Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тусгай төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хотын дарга танилцуулна.

 

 

Мөн НИТХ, түүний бүтцийн байгууллагын дүрэм, хуралдааны дэгд нэмэлт өөрчлөлт оруулах, хурлын зарим үйл ажиллагаанд журам тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах тусгай төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцэн, цаашид анхаарах асуудал, хэрэгжүүлэх ажилд чиглэл өгөх нь хотын агаарыг цэнгэгжүүлж, орчны бохирдолыг бууруулах, иргэдээ хамгаалах үйл ажиллагаанд ахиц болно гэж үзэж байгаагаа НИТХ-ын дарга Ц.Сандуй 8 дугаар хуралдааныг нээж хэлсэн үгэндээ онцоллоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-03-30
хүн хүн:
Өнөөгийн ИТХ иргэдийн төлөөлөл биш , Том хулгайч нар өөрсдийн бөхс долоогч нараа нэр заан намын нэрээр сонгуулсан энэ хуралд ,Иргэний төлөөлөл байхгүй, Эрх мэдэлтэй хулгайч нарын бөхс долоогч долдой бууны нохой нар л би Тэд бөөгнөн хуцалдаж булаалдан хулгайлаж идэж худлаа хуцалдаж суудаг юм
2017-03-30