Скарлет Йохансон: Охин минь намайг цэнэглэж, хүч бэлэглэдэг

img

Холливуудын нэрт жүжигчин Скарлет Йохансон өчигдөр шинэхэн уран бүтээлийнхээ талаар “ABS” сувагт ярилцлага өгчээ. Тэрбээр сүүлд “Ghost in the Shell” буюу “Хуягт сүнс” кинонд тоглосон юм. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийгээд буй “Хуягт сүнс” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Скарлет Йохансонтай ярилцах болсондоо таатай байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе?

 

-Та бүхэнд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэж байна. Шинэхэн уран бүтээлээ өлгийдөн аваад яг л бяцхан охин шиг баярлаж сууна.

 

-Кинонд тоглох ямар байв?

 

-Бүхэлдээ гайхалтай байлаа. Киноны зохиол надад их таалагдсан. Би зохиолоо уншиж дуусаагүй байхдаа л кинонд тоглохыг зөвшөөрчихсөн байсан. Зохиол яг л соронз шиг надад үйлчилсэн. Энэхүү уран бүтээл та бүхэнд ч гэсэн соронз шиг үйлчлээсэй хэмээн хүсч байна.

 

-Тэгвэл та шинэхэн уран бүтээлдээ туйлын сэтгэл өндөр байгаа бололтой?

 

-Мэдээж хэрэг. Та бүхэн ч сэтгэлийн таашаалыг авахын хүсч буй энэхүү бүтээлийг үзэхийг хүсч байна.

 

-Киноны дунд хэсэг хүртэл та бараг л хувцасгүй шахуу байдаг. Нүцгэн ч гэмээр?

 

-/инээв/ Тийм ээ. Гэхдээ нүцгэн байгаагүй шүү. Энэ кино дотор бол би хүн биш. Агуу их хүчийг өөртөө агуулсан сүнс гэхээсээ илүү хий үзэгдэл шиг нэгэн. Гэхдээ би ярихаас илүү үзэгчдийг энэхүү бүтээлийг минь үзэхийг зөвлөж байна.

 

 

-Та сүүлийн үед ихэвчлэн хүчирхэг нэгний дүрийг бүтээх болсон. Дүрүүд харилцан адилгүй ч гэлээ нэг зүйлээрээ ижилхэн гэмээр. Таны бодол?

 

-Би нэгэн хэвийн байх дургүй. Бүгд даашинзтай байвал би жинсэн өмд бас богино цамц өмсөх дуртай. Тийм учраас би кино зохиолуудаа хүртэл их нарийн судалж үздэг. Өмнө нь бүтээж байсан дүртэй минь ижилхэн байх вийдээ хэмээн их болгоомжилдог.

 

-Эрчүүдээс дутахааргүй хүчирхэг бас зодооны урлагаар төгс мэргэшсэн нэгний дүрийг бүтээх амаргүй байсан байх?

 

-Мэдээж хэрэг. Эхний ээлжинд би нүдээ хүчирхэг болгох дасгал хийсэн. Олон цаг тольтой харьцсан. Ямар байдлаар харвал дүрээ гаргаж ирэх нүдний харц бий болгох гээд л.

 

-Зодолдох хэсгийн зураг авалтанд орох амаргүй байлгүй?

 

-Үүргийнхээ дагуу л ажиллаж байна. Надад итгээд тэр зураг авалтын талбайд байгаа хүмүүсийн итгэлийг алдахыг хүсээгүй. Ер нь гол дүр байх амаргүй. Учир нь чи л сайн байхгүй бол гол дүрийг эрсдэлд оруулах магадлалтай.

 

-Таны охин Росе хоёр настай.

 

-Тийм шүү. Охин минь үнэхээр хөөрхөн. Охин минь намайг цэнэглэж, хүч бэлэглэдэг. Тиймээс би ямар ч шалгуурын өмнө өвдөг сөгдөхгүй.

 

-Тэгвэл таныг дуурайсан бололтой?

 

-Баярлалаа.

 

 

-Зураг авалттай үед охин тань их ганцаарддаг байх?

 

-Ээж бүхэн хүүхдүүддээ анхаарал хандуулахыг хүсдэг байх. Гэхдээ л хувийн амьдрал бас ажилдаа зэрэг анхаарал хандуулдаг байх хэрэгтэй.

 

Б.Дэлгэрцэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
yahav dee l kino blee lucy-gee boduul muu bolson kino blee
2017-04-03
wooow:
ene kinog uznee... goy ch jujigchin sahan ch emegtei... mundag mundag...
2017-03-30