Нийслэлд 12 хэм дулаан байна

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлна
2017 оны 03дугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хэсгээр түүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс хоорондын хөндийгөөр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүрэн бэлчир орчмоор 1-6 градус хүйтэн, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө голын хөндийгөөр 1-6 градус дулаан, Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 11-13 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ