Шүгдэн, Мүүний урсгалын талаар мэдээлэл хийнэ

09.00 цагт: Орлогыг орлуулан тооцох аргачлалаар өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааны нээлт болно.
10.00 цагт МХЕГ-ын 2 давхарын хурлын танхимд сургууль цэцэрлэгийн дотоод хяналт сэдвээр нийслэлийн ЕБС-ийн төлөөллүүд оролцсон сургалт зөвлөгөөн болно.
10.00-12.00 цагт: УБТЗ-ын төв зорчигчийн вокзал дээр МХЕГ-аас зохион байгуулж буй "Аюулгүй хүнс" аяны хүрээнд НМХГ, УБТЗ-ын Тээврийн хяналтын алба хамтарсан автобустай үзүүлэх, сурталчилгаа, сургалт зохион байгуулагдана.
10.00 цагт: МҮХАҮТ-ын 507 хурлын танхимд Евразийн эдийн засгийн комиссын техникийн зохицуулалтын асуудал эрхэлсэн Сайд В.Н.Корешков Монголын бизнес эрхлэгчидтэй ажил хэргийн уулзалт хийнэ.
11.00 цагт: Мишээл экспогийн их танхимд "Ай Ти Эм Монголиа-2017" олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн нээгдэнэ.
11.00 цагт: MN-Мэдээллийн төвд“Ноён уул”-ын шүүх хурал болон Шүгдэн, Мүүний урсгал, сүм хийдийн асуудлаар иргэн Ц.Батмөнх мэдээлэл хийнэ.
14:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Олон нийтийн 1111 төвөөс Эрдэнэтийн 51%-ийг шалгуулах, хувьчлах асуудлаар 1111 төв ирсэн санал, баримт, мэдээллийг дэлгэн танилцуулж УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид бичиг өгнө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ