“ТИКА” 170 тонн өвс тэжээл хандивлалаа

img

 

ХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнгийн санаачлагаар “Малчдад туслах сайн санааны аян”-ыг эхлүүлсэн. Энэ хүрээнд Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн зүгээс 73.5 сая төгрөгийн өртөг бүхий  нийт 170 тонн малын тэжээл, өвсийг ХХААХҮЯ-нд албан ёсоор хүлээлгэн өглөө. Хандивласан өвс тэжээлийг өвөлжилт, хаваржилт хүндэрсэн Булган, аймгийн Сэлэнгэ сум, Сэлэнгэ аймгийн Жавхлант сум, Төв аймгийн Баян сум, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын малчдад хүргэх бөгөөд  тусламжийн цуваа өнөөдөр /2017.03.31/   22-ын товчооноос хөдөллөө.

 

Дашрамд дуулгахад, ТИКА-гийн зүгээс 2010, 2016 онд зудын гамшгийн үеэр Өвөрхангай, Архангай, Завхан аймгийн малчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлж байсан бөгөөд Малчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх төслийг хэрэгжүүлэхээр болсон байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ