Ё.Отгонбаяр: Хичээл зүтгэлийг амжилт дагадаг юм шүү

"Элсэлтийн Ерөнхий шалгалт-2017" нээлттэй өдөрлөг Шинэ эрин сургуулийн байранд болж байна. Өдөрлөгийн арга хэмжээг БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр нээж үг хэлэв. Тэрбээр "Сурагчдад цаашдын амьдралын замаа сонгох хариуцлагатай мөч ирж байна. Тиймээс хичээн зүтгэж, шалгалтаа амжилттай өгч, мэргэжлээ зөв сонгоорой. Хичээл зүтгэлийг амжилт дагадаг юм шүү" хэмээн сурагч болон эцэг эхчүүдэд амжилт хүсэв.
Энэхүү нээлттэй өдөрлөгийн үеэр элсэгчдэд элсэлтийн ерөнхий шалгалтын талаар мэдээлэл өгнө. Мөн элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хийх, санал гомдол, өргөдөл, хүсэлтийг хүлээн авч асуудлыг шийдвэрлэх юм байна.
2017 оны ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл хоёрдугаар сарын 1-нээс орон даяар эхэлсэн. Энэ жил улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг 37 мянган сурагч төгсөнө. Үүн дээр гадаадад ЕБС төгссөн болон өмнөх оны төгсөгчидтэй нийлээд 40 мянга орчим элсэгч элсэлтийн ерөнхий шалгалт өгөхаж. ЭЕШ-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 14-ны 18:00 цагт дуусна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ