Кейти Холмс: Сэтгэлээр унасан үедээ дэлгүүр хэсч тайвширдаг

Жүжигчин Кейти Холмс “Elle” сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.
-Та үнэт эдлэлийн “H.Stern” брэндтэй хамтран ажиллахаар боллоо. Өчигдрөөс эхлэн таны зурагтай сурталчилгаанууд хаа сайгүй тавигдах боллоо?
-Дуртай брэндтэйгээ хамтран ажиллах сайхан байна. Би энэ брэндийн хамгийн чухал гэсэн арга хэмжээндээ зүүдэг байлаа. “Оскар”-ын шагнал гардуулах ёслол, хурим, гэр бүлийн арга хэмжээ гэх мэт чухал гэсэн өдөртөө хувцсандаа тохируулан гоёдог байсан.
-Та хэр шуналтай вэ?
-Их шуналтай. Би хүссэн бүхнээ авахыг хүсдэг.
-Дэлгүүрт ороод таалагдсан бүх бараагаа авдаг уу?
-Тиймээ таалагдсан бол таалагдсан гэх дүрмээр би амьдардаг. Надад таалагдсан надад тэр эд бараа гайхалтай зохино гэдгийг би мэднэ. Гэхдээ би хувийн стилистийнхээ зөвлөгөөг байнга сонсдог. Стилистийнхээ ачаар би зарим үдэш гэрэлтэж байсан. /инээв/ Нэг зүйлийг хэлэхэд би стресс эсвэл сэтгэлээр унасан үедээ дэлгүүр хэсч тайвширдаг. Олон зүйл миний анхаарлыг өөр зүгт хандуулсанаар би таагүй бодлоосоо салдаг. Энэ арга намайг донтуулсан гэхэд болно.
-Таны охин Сури Круз ээжээсээ дутахааргүй алдартай бас их үзэсгэлэнтэй. Тэрбээр өөрийн үеийхнээсээ илүү чамин харагддаг. Сури тань шиг дэлгүүр хэсэг дуртай юу?
-Надаас илүү дуртай. Түүнийг жоохон байхад амралтын өдөр нэг удаа дэлгүүрээр үйлчлүүлдэг байсан. Харин охин минь 5, 6, 7 нас хүрэхэд би зүйл өөрчлөгдөж, өдөр бүр дэлгүүрээр үйлчлүүлэх болсон.
-Хэвлэлүүд болон олон нийт таныг хүүхдээ буруу хүмүүжүүлдэг хэмээн буруутгадаг. Энэ талаар?
-Хүүхдээ өсгөх төлөвлөгөө гэж дэлхийн бүх эцэг эхчүүдэд бий. Надад ч гэсэн. Намайг хэрхэн амьдардаг талаар ганц ойлголтгүй хүмүүс миний талаар чалчих нь надад таалагдахгүй байна. Эмэгтэйчүүд өдөр бүх сайхан мэдрэмж авахыг хүсдэг. Охин бид хоёрын хувьд энэ мэдрэмжийг дэлгүүрээс авдаг гэж ойлгож болно. Хүний талаар ярих их амархан байдаг. Миний талаар ярьдаг хүмүүсийг би буруутгахгүй. Гэхдээ намайг болон охиныг минь хүндлэхийг би чин сэтгэлээсээ хүсч байна.
-Сури болон таны экс нөхрийн талаар үе үе хэвлэлээр мэдээ цацагддаг. Том хэтэрхий завгүй байна уу эсвэл та түүнийг охинтойгоо уулзахыг хориглодог юм уу. Саяхан том охинтойгоо уулзаагүй 1000 өдөр болсон тухайгаа мэдэгдсэн?
-Шүүхээс охиноо асран хамгаалах эрхийг надад өгсөн. Тиймээс би охиноо хэнтэй уулзуулах үгүйгээ шийднэ. Том нь охины минь аав. Хэдий бид салсан ч эцэг, эхийн хайраар охиноо өсгөх хуультай. Тэд уулзаагүй 1000 өдөр болсон гэдгийг сонсоод сэтгэл өвдөж байна. үнэхээр уулзахыг хүсч л байгаа бол ямар ч ажлыг зохицуулж болно.
-Та Том Крузээс салснаас хойш нэлээдгүй хугацааг өнгөрүүллээ. Өнөөдрийг хүртэл ганц бие явлаа. Хэн нэгэнтэй дотно харилцаа үүсгэх талаар бодож, төлөвлөсөн зүйл байна уу. Ганц бие байх тийм ч сайхан зүйл биш шүү дээ?
-Ганц бие амьдрал хүсэх зүйл биш. Ганцаардал, уйтгар гуниг ганц бие хүнийг үргэлж дагаж явдаг. Би хүртэл энэ бүхэнтэй нүүр тулсан. Ганцаардаж шаналах үедээ хэнийг буруутгахаа мэдэхгүй үе олон тааралдсан. Гэхдээ охин минь миний уйтгар гунигийг үргээгч, яг л салхи шиг гайхалтай нэгэн. Би охиноосоо ирж буй тэр сайхан ариухан энергийн тусламжтай инээж бас амьдарч байна. Том Крузээс салснаас хойш их л ганцаардаж, олон хоног орондоо уйлсан. Мартагдах шахсан бидний салалтын талаар олон зүйл ярихыг хүсэхгүй байна. Амьдрал эхлэлээсээ төгсгөл хүртлээ сайхан байвал уйтгартай. Амьдралаа урдчилан харж болдоггүй учир амьдрал гайхалтай, оньсого шиг тааварлашгүй байдаг байх.
-Хэвлэлээр бичиж байгаа шиг жүжигчин Жейми Фокстой холбоо тогтоосон юм уу. Та хоёрыг эртнээс л учиртай болсон хэмээн хэвлэлүүд бичих болсон?
-Жейми Фокс бол миний сайн найз. Бид хоёулаа ганц бие. Тиймээс бид холбоо тогтоосон ч асуудал үүсэхгүй гэж бодож байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ