Бекхэмийн хүү шивээс хийлгэв

img

 

Английн хөлбөмбөгийн од Дэвид Бекхэмийн  ууган хүү Бруклин Бекхэм 18 насандаа анхны шивээсээ хийлгэсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Бруклин баруун гарынхаа шуун дээр индиан эрийн хөргийг шивүүлжээ.

 

Бекхэм хүүгээ шивээс хийлгэж байх үеийн гэрэл зургуудыг инстаграм хуудастаа байршуулж “Хүү минь том залуу болсон. Хүү минь миний хамгийн дуртай шивээсчинээр шивээс хийлгэж байгаа. Тэр огт уйлаагүй. Том залуу” гэж бичсэн байна.

 

Ийнхүү 18 настай Бруклин ийнхүү анхны шивээсээ хийлгэсэн бол түүний эцэг Бекхэм өнгөрсөн сард 44 дэх шивээсээ хийлгэсэн билээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

MONGOL:
ARISAA TSAMTS BOLGOH HEREGTEI... HOOSON TOLGOITOI MALNUUD L SHIVEES HIILGEDEG BAIH...
2017-04-03
Зочин:
Хөөх, монголд тун их ач холбогдолтой, чухал мэдээ байна шүү. Манай сэтгүүлчид их сайн.
2017-04-03