Гүйцэтгэх зөвлөл хуралдаж байна
Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл яг одоо Төрийн ордон дахь Н.Алтанхуяг даргын өрөөнд хуралдаж байна.
Уг хуралдаанаар маргааш хуралдах Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг батлах юм.
Гүйцэтгэх зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар олон нийтийн анхаарлыг татаж байгаа намын даргад итгэл үзүүлэх эсэх асуудал хөндөгдөхгүй.
Харин маргааш болох Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааны үеэр гишүүдийн зүгээс ийм санал гаргах нь нээлттэй ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ