Пак Ын Хэгийн хоригдож буй өрөө

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Ын Хэг шүүхээс буруутай хэмээн үзэж, 20 хоног баривчлах шийдвэр гаргасан билээ. Прокурорууд экс Ерөнхийлөгчийг 13 хэрэгт буруутгаж, 30-45 жилийн хорих ял төлөвлөж буй юм. Шүүхийн шийдвэрийн дараа Пак Ын Хэ хатуу хамгаалалтын дор нийслэл Сөүл хотын хорих ангид хүргэгджээ.
Тус улсын түүхэнд хоригдлын хувцас өмсч буй гуравдахь Ерөнхийлөгчөөр Пак Ын Хэ тодорлоо. Шүүх шийдвэрээ гаргахаас өмнө “Пак Ын Хэг хорих өрөө бэлэн байсан” гэхэд болно. Тэгвэл Пак Ын Хэ ямар өрөөнд хоригдож буй талаарх гэрэл зургийг “www.koreaboo.com” сайт цахим хуудастаа нийтэлжээ.
Өмнөд Солонгосын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Ын Хэ 6.56 метр.кв өрөөнд хоригдож байна. Уг өрөөнд суултуур, телевиз, эвхдэг гудас, угаалтуур, шүүгээ, ширээ, цахилгаан халаагууртай шал багтаж буй гэнэ.
Пак Ын Хэ шоронгийн журмын дагуу өглөө 6.00 цагт сэрж, орой 18.00 цагт амрах ёстой гэнэ. 18.00 цагт хорих өрөөнүүдийн цахилгааныг өглөө хүртэл түр хязгаарладаг аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ