Ким Чен Намын үхэлтэй холбоотой дипломатчууд нутаг буцжээ

img

 

Малайзад байхдаа бусдад хорлогдож амиа алдсан Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Чен Намын цогцос нутаг буцсан билээ.

 

“Ким Чен Намын гэр бүлийнхний хүсэлтийн дагуу цогцсыг Пхеньянд хүлээлгэн өгөхөөр болсон” талаар Малайзын талаас мэдээлжээ. Цогцсыг Куала Лампураас Бээжин хотноо авчирч, дараа нь Пхеньян хотноо хүргэсэн гэнэ.

 

Ким Чен Намын үхлийн дараа сураггүй болоод байсан Куала Лампур хотноо суух Хойд Солонгосын Элчин сайдын гурван ажилтан нутаг буцжээ. Тэдний гэрэл зургийг орон нутгийн сэтгүүлчид авч чадсан байна. Элчин сайдын ажилчид цогцсыг дагалдан явсан аж.

 

Цогцсыг хойдод хүлээлгэн өгөхөөр болсны дараа тус улсад барьцаалагдаад байсан Малайзын есөн иргэн өнгөрсөн долоо хоногт эх орондоо ирсэн юм.

 

“Хоёр улсын дунд үүсээд буй таагүй харилцаа удахгүй дуусч магадгүй” хэмээн “AFP” агентлаг мэдээллээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ХЭХЭ:
МАЛАЙЗУУД СҮРЖИГНЭЖ СҮРЖИГНЭЖ НЭГ ХИЙ УНГААД ДУУСВАА ХАХАХХАА
2017-04-03
Үхрийн нүдний суулгац зарна:
Үхрийн нүдний суулгац зарна.tel96667103
2017-04-03
Зочин:
Аймаар юмаа мөрөөрөө макауд амьдардаг бсан ахыгаа алуулаал. Өөрийнх нь дарангуйлагч үзэлтэй харшилддаг болохоор ингэж хар залууд нь алахымдаа. Хойд солонгост жилдээ хэдэн мянгаараа цаазлагддаг гсн. Барууны дуу хагжим сонслоо кино үзлээ гэж.
2017-04-03