Г.Цагаандарьт байшин барьж өгөхөөр болжээ

Г.Цагаандарь гэх нэгэн эмэгтэй хоёр охины хамт амьдрах газаргүй болж Толгойт өртөөний вокзалд хоног төөрүүлж байсан. Түүнд туслах хандивын аяныг “Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-ын тэргүүн Ц.Сувд-Эрдэнэ эхлүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл хандивын аяны хүрээнд одоогоор 12 сая төгрөг цугларсан байна. Уг мөнгөн хандиваар Г.Цагаандарьтай зөвшилцөн байшин барьж өгөхөөр болжээ. Байшинг барих газрын зөвшөөрөл шаардлагатай байгааг “Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-ын тэргүүн Ц.Сувд-Эрдэнэ өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлсэн байна.
Одоогоор Г.Цагаандарь “Улаанбаатар мед” нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд түүний 3 сартай Эгшиглэн охиныг “Хүүхдийн төв сувилал”-д, хоёр настай Ану-Дарь охиныг “Өнөрбүл” хүүхдийн цэцэрлэгт харж хандаж байгаа юм байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ