Сантос: Бурхан бидэнд туслах болно

img

 

Колумб улсад энэ амралтын өдөр хөрсний нуралт үүсч, 254 хүн харамсалтайгаар амиа алдаж, 400 хүн гэмтжээ.

 

Мөн 200 орчим хүн сураггүй болсон байна. Хөрсний нуралтын улмаас Путумайо муж дахь бүх байшин дахин ашиглах боломжгүй болжээ.

 

Аврагчид тус мужийн 2000 орчим иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлж, сураггүй болсон иргэдийг эрэн хайсаар байна. Аврах ажиллагаанд армид алба хааж буй цэргүүдийг татан оролцуулж эхэлжээ.

 

Путумайо мужид тасралтгүй 40 цаг бороо орж, гудамж болон талбай бүхэлдээ усанд автсан аж.

 

Тэгвэл тус улсын Ерөнхийлөгч, Нобелийн шагналт Хуан Мануэль Сантос өчигдөр гамшгийн бүсэд очиж, нөхцөл байдалтай биечлэн танилцсан байна.  Тэрбээр “Бид нэгдсэн хүчээр энэ бүх хямралыг даван туулах болно. Ард түмэн минь сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. Бурхан бидэнд туслах болно” гэж мэдэгджээ.

 

Ерөнхийлөгч мөн НҮБ тэргүүтэй олон улсын байгууллага, төвөөс тусламж хүсчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ