Аймгийн начин Э.Баасанжав түрүүлэв

img

Монголын үндэсний бөхийн холбооноос аймаг, цэргийн начин цолтнуудын барилдааныг хоёр дахь удаагаа зохион байгууллаа. Барилдаанд 26 сумын заан нийт 128 бөх зодоглов.

 

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат, аймгийн начин Э.Баасанжав долоо даван түрүүлж, Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, сумын заан Г.Бадрах үзүүрлэв. Их шөвөгт Булган аймгийн Орхон сумын харьяат, аймгийн начин Э.Сумъяабат, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, сумын заан Д.Алтанцоож нар шалгарлаа.

 

Анхны барилдааны түрүү үзүүр цэргийн начин Б.Зоригтбаатар, аймгийн начин О.Мөнх-Эрдэнэ нар сэргэлтийн бэлтгэлд гарсан тул энэ удаад зодоглосонгүй.

 

Г.Тэгшсүрэн

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ