Террорист болсон Белги залуу ярилцлага өгчээ

Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэлд элссэн Белги улсын иргэн Мишель Юнинес гэгч “CNN” агентлагт ярилцлага өгчээ.
Тэрбээр ярилцлагынхаа эхэнд “Би Белги улсыг үзэн яддаг” гэж хэлжээ.
Сэтгүүлч “Гэхдээ та Белги хүн. Яагаад эх орондоо дургүй байгаа юм бэ?” хэмээн асуухад террорист эр “Би Белги хүн биш. Би бол ислам хүн. Би хэзээ ч Белги хүн байгаагүй” гэж хариулжээ.
“Таны үзэл бодол өөрчлөгдөхөд ингэтлээ юу өөрчлөгдөв?” гэх сэтгүүлчийн асуултад тэрбээр “Би Аллах бурханд итгэдэг. Тэрбээр энэ ертөнцийг захирахыг хүсдэг. Бид түүнд итгэдэг учир түүний төлөө тулалддаг” гэсэн байна. “Исламын улсад элсээд, террорист болсон сэтгэгдлээсээ хуваалцаач?” гэхэд залуу “Би үнэхээр баяртай байна. Тэд дэлхийг өөрөөр харахад минь тусалсан. Тэд миний зорилго болсон. Би энд байхдаа зөвхөн өөрийнхөө байдаг” гэж ярьжээ.
Залуу мөн ярилцлагынхаа үеэр 2001 оны есдүгээр сарын 11-нд АНУ-д болсон халдлагыг үйлдсэн гэмт этгээдийг “агуу дайчин” гэж тодорхойлсон байна. “Би энэ эрхмээр бахархаж байна. Тэр ганцхан цохилтоор 2977 хүнийг хөнөөсөн” гэж хэлэхэд сэтгүүлч “Тамд очихоос айхгүй байна уу?” гэж асуухад залуу “Үгүй. Аллах биднийг хамгаалах болно” хэмээжээ.
2014 оны эхээр залуу Сирид очиж, тус бүлэглэлд элссэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ