Боксчид Бангкок хотыг зорилоо

Боксын шигшээ багийнхан өнөөдөр Тайландын эзэн хааны цомын төлөө тулалдахаар Тайландын Бангкок хотыг зорилоо.
Боксын уламжлалт Тайландын эзэн хааны цомын тэмцээн энэ сарын 2-10-нд Бангкок хотноо болно. Тэмцээнд манай улсаас долоон боксчин тулалдана.
- 49 кг-д Г.Ган-Эрдэнэ,
- 52 кг-д М.Гандулам,
- 56 кг-д О.Мөнхсайхан,
- 60 кг-д “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай,
- 64 кг-д Армийн дэлхийн аварга Б.Чинзориг,
- 69 кг-д Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Б.Түвшинбаяр,
- 75 кг-д Ж.Отгонжаргал нар оролцох юм.
Дасгалжуулагчаар, гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн, Ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Банди, Н.Мөнхсайхан нар ажиллана.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ