Зуун айлын зам чинь хагарчихлаа.. Д.Од даргаа!
Хоёр он дамнасны эцэст ашиглалтад бүрэн орсон Зуун айлын зам хэврэгхэн аж. Тус замыг Баянбүрдийн тойргоос “Дөлгөөн нуур” хүртэл, цаашлаад “Ардын эрх”, 100 айл хүртэл гэж гурав хэсэгчлэн хувааж гурван компани хариуцан ажилласан юм. Тэгвэл одоо цуурч, хагарсан замын ажлыг “Уорлд еруна” компани гүйцэтгэсэн. Тэрчлэн Ардын эрхийн автобусны буудлын ойролцоох замд хагарал үүсэх байдал өнгөрөгч оны хоёрдугаар сард ажиглагдсан. Харин Нийслэлийн авто замын газрын дарга Д.Од “Ардын эрхийн автобусны буудлын ойролцоо хагарал үүсэхэд нөлөөлж байгаа зүйл бий. Энэ хэсэгт хөрсний ус их ойрхон байдаг. Нийслэлийн авто замын газраас гүйцэтгэгч компанийн төлөөллийг байлцуулж, энэ хагарлыг засварлах үүрэг өгч байна. Компаниуд баталгаат хугацаанд гарсан эвдрэлийг засч хэвийн байдалд оруулах үүргийг гэрээгээр хүлээсэн байдаг. Энэ гэрээнийхээ дагуу гүйцэтгэгч компани арга хэмжээ авна” гэж байсан юм. Тухайн үед цаг агаар хүйтэн байсан учраас, засварын ажлыг хавар эрт гүйцэтгэх үүргийг "Уорлд еруна" компанид өгнө гэж байсан. Гэтэл дахиад өвөл болж. Өнөөх зам чинь бүр хагарчихаад байна.. Д.Од даргаа!

СЭТГЭГДЭЛ БИЧИХ