Г.Ганбаяр таван ханатай гэрээ өндөр настанд бэлэглэв

Өнгөрсөн нэгдүгээр сард Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн II хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ганбаяр галын аюул ослоос дөрвөн хүний эрдэнэт амийг аварсан билээ.
Түүний гавьяат үйлсийг Монголын улаан загалмайн нийгэмлэгээс сайшаан таван ханатай гэр бэлэглэсэн.
Тэгвэл Г.Ганбаяр уг гэрээ дүүргийнхээ 25 дугаар хорооны өндөр настан Х.Мандахад бэлэглэж сэтгэлийн хандив өргөжээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ