Отгоо, Батаа нар “Азтай бадарчин” болов

img

 

Монголын хошин урлагийн продакшнууд шилдгүүдээ тодрууллаа.

 

Инээдмийн баяраар хошин урлагийн үе үеийн уран бүтээлчид, шог зохиолч, зураачид, элэглэгчид, хошин урлагийн продакшнууд нэгэн тайзнаа чуулж, уран бүтээлүүдээ үзэгч олонд толилуулдаг уламжлалтай. Харин энэ жил  13 жил тасраад байсан “Азтай бадарчин” хошин урлагийн их наадмыг дахин сэргээн зохион байгууллаа. Энэхүү наадмаар “Шилдэг эрэгтэй жүжигчин”, “Шилдэг эмэгтэй жүжигчин”, “Шилдэг продакшн” зэрэг номинацийн эзнийг тодруулав.

 

“Шилдэг эрэгтэй жүжигчин”-ээр “Мөрөөдлийн театр”-ийн жүжигчин СТА Д.Баттөмөр шалгарсан байна. Харин “Шилдэг эмэгтэй жүжигчин”-ээр “Шинэ үе” продакшны жүжигчин СТА Б.Отгонтуяа шалгарчээ. Түүнчлэн “Шилдэг продакшн”-аар “Макс” хамтлагийн уран бүтээлчид шалгарсан бол “Шилдэг шог зураг” номинацид шог зураач А.Бат-Эрдэнэ цомын эзэн болжээ.

 

 

Шилдгүүдийг олон нийтийн санал хураалтаар тодруулсан. Шилдэгт “Шинэ үе” продакшны жүжигчин Л.Сөрөлт, “Эмоци” продакшны жүжигчин С.Тэмүүжин зэрэг залуу жүжигчин нэр дэвшсэн юм.

 

Энэхүү наадмыг монголын хошин урлагийн академийн санаачлагаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын дэмжлэгтэйгээр Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Соёлын төв өргөө хамтран зохион байгуулжээ.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Туул:
Отгоо шинэ үеэс хөөгдсөн шүү дээ одоо Ганбаа Сөрөлт Отгоо 3 мөрөөдлийн театрт очсон гэсэн шинэ үе биш болоод удаж бна даа 1 жил
2017-04-04
Зочин:
Гурвуулаа нүдээ олчихсон юм бишүү
2017-04-04
Зочин:
Макс ч яалтчгүй мундаг хамтлагаа. Бусдыгаа бодвол инээлгэх хөөргөх үзүүлбэр ихтэй сайн хамтлаг. Баяр хүргэе
2017-04-04