Трамп, Путинтэй утсаар ярьжээ

img

 

ОХУ-ын Санкт-Петербург хотын метронд дэлбэрэлт болж, 11 хүн амиа алдаж, 45 хүн шархтаад байна.

 

Шархтсан хүмүүсийг орон нутгийн эмнэлэгт хүргэжээ.

 

Тэгвэл уг дэлбэрэлтийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй утсаар холбогдож, эмгэнэл илэрхийлсэн талаар “TASS” агентлаг мэдээллээ.

 

Уг мэдээллийг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков баталсан байна. Удирдагчид хагас цаг орчим ярилцжээ.

 

Ерөнхийлөгч Трамп “Харамсалтайгаар амиа алдсан хүмүүсийн гэр бүлд эмгэнэл илэрхийлье. Үнэхээр харамсалтай зүйл боллоо” гэсэн болн Ерөнхийлөгч Путин Хоёр улс хамтран терроризмын эсрэг тэмцэх ёстой” гэж мэдэгдсэн байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ha hs:
Yagaav diplomat yos gej bna shuu dee usan tenegee
2017-04-05
хэхэ:
ТРАМП БАС АРЧААГҮЙ БЯЛДУУЧАА
2017-04-04