Исламын улсын дэд толгойлогч амиа алджээ

Ойрхи Дорнодод хяналтаа тогтоохыг санаархаж буй Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэлийн толгойлогч Бакар аль Багдадигийн баруун гэгдэх Саммал аль Жамал амиа алдсан гэнэ.
Жамалийн Исламын улс дахь үүрэг нь дэд толгойлогч аж. Тэрээр хамтрагчдынхаа хамтаар Сирийн Ракка хотноо бүгэж байхдаа агаарын цохилтод өртөж амиа алдсан болохыг Сирийн талаас баталж байна.
Гэхдээ Пентагон уг мэдээллийг хараахан батлаагүй байгаа юм.
АНУ тэргүүтэй олон улсын цэргийн эвслийнхэн өнгөрсөн амралтын өдөр тагнуулын мэдээллээс үндэслэн Исламын улсын зарим байршлуудад агаараас цохилт өгч, сургалтын бааз болон зэвсгийн агуулахыг устгасан билээ.
"Исламын улсын толгойлогч Бакар аль Багдадиг энэ оны эхээр амиа алдсан" хэмээн Пентагон мэдээлсэн юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ