Хууль бус ТУЗ цагдаагийн хамгаалалттай хуралдаж байна

img

 
Өчигдөр Улаанбаатар хот дахь “Эрдэнэт” үйлдвэрийн төлөөлөгчийн газарт хууль бусаар бүрдсэн ТУЗ анхны хурлаа хийсэн. Уг хурлаар Эрдэнэт үйлдвэрийн бүтэц, дарга нарын хангамжийн асуудлыг хэлэлцэж эхэлсэн юм. Гэвч хэвлэлийнхэн ТУЗ-ийн гишүүдийг хууль бусаар томилогдсон, Улсын бүртгэлийн газар хуулиа биелүүлэхгүй эзэмших эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулсан зэрэг асуултанд хариулт авахаар тус байгууллагад очсноор ТУЗ-ийн хурал тасалдсан юм.
 
Тэгвэл өнөөдөр Эрдэнэт хотноо үйлдвэрийн захиргааны байранд ТУЗ хурлаа үргэлжлүүлж байна. Төвийн хэвлэл мэдээллийн байгууллагуудаас зугтаж, ийнхүү Орхон аймагт очиж хуралдахын учир юу байв. Энэ мэдээллийн араас сурвалжлахаар очсон сэтгүүлчдийг нэвтрүүлэлгүй, цагдаа хүчний хамгаалалт аваад байгаа тухай тэд мэдээлж байна. Төрийн мэдэлд зуун хувь шилжсэн “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд иргэдээс юуг ингэтлээ нууцалж байна вэ. “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчид уг хурлын шийдвэрийг түгшин хүлээж байгаа аж. ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн “Эрдэнэтэд бүтцийн өөрчлөлт хийнэ” гэдгээ өчигдөр хэвлэлийнхэнд хэлсэн. Мөн Д.Дэмбэрэл гишүүн “шалгалтын дараа өөрчлөх солих зүйл байхыг үгүйсгэхгүй” гэж мэдэгдсэн. Харин ТӨБЗГ-аас төрийн өмчит компаниудад хийсэн шалгалтын үеэр Эрдэнэт үйлдвэрийн захирлыг хамгийн өндөр цалин авдаг хэмээн шүүмжилж байсан.
 
Гэвч тэрхүү шалгалтын дүнг хэлэлцэж, өөрчлөхгүй байсаар өнөөдрийн хуралтай золгож байгаа юм. Мөн Х.Бадамсүрэн захирал орон тооны бус долоон зөвлөхтэй гэх мэдээлэл бий. Энэ хурлаар удирдлагын аппаратыг хэрхэн бүрдүүлэх албан ёсны хариу гарах учиртай. Харамсалтай нь ТУЗ-ийн хурлын талаар ямар нэг мэдээлэл өгөхгүй нууцалсаар байна.
 
 
 
Ш.Даваа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
ene balai TUZ muuzaa bur baihgui bolgoh heregtei zavharsan yum boloh yumaa
2017-04-19
зочин:
зөв аливаа луйвар бүтэлгүйтэх нь хууль юмдаа ард түмэнд ирэх өмчийг хууль бус давуу эрхээр хулгайлсан үүний тулд ял тулгах ёстой үүний цаана маш том авилга үндэстэн дамнасан хуйвалдаан яваа нь тодорхой шүүдээ яагаад энэ зэс корпорац монголын бусад компануудаас давуу эрх эдлэв хэн ийм эрх олгов
2017-04-08
Зочин:
Хууль бусын талаар цэц мэдэх байхдаа. Тэр хөгшин төгцөгүүдээ зайлуул, Бадмаа.Дэмбээ өвөө гэх мэтээ, Олигтойхон цалин өг хамаагүй бүсийг чангалж болохгүй ээ
2017-04-05
Зочин:
зөв штээ төр нь өмчөө мэдэх ёстой.
2017-04-04
Zochin:
Solioor deremchid
2017-04-04
bitgi inge:
tor n uma avj IPO gargah bolno bitgi muul
2017-04-04
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-04-04