Давхар эрүүгүй харагдах заль
Давхар эрүүтэй хүмүүст өгөх зөвлөгөөг “www.wikihow.com” сайт нийтэлжээ.
Зөвлөгөө №1

Та давхар эрүүг арилгах тун бэрх. Хэрвээ та үдэшлэгт орох гэж буй бол энгэр нь задгай даашинз өмсөхийг зөвлөж байна.
Зөвлөгөө №2

Давхар эрүүтэй эмэгтэйчүүд урт ээмэг зүүхээс татгалзаарай.
Зөвлөгөө №3

Та гадуур гарахдаа нимгэн хүзүүний ороолт хүзүүгээрээ ороохыг зөвлөж байна. Тэгвэл таны сул болоод буй давхар эрүүг хэн ч анзаарахгүй.
Зөвлөгөө №4

Давхар эрүүтэй эрчүүд эрвээхий зангианаас татгалзаарай.
Зөвлөгөө №5

Гадуур гарахаасаа өмнө бага зэргийн кремийг давхар эрүүндээ түрхээрэй. Тэгвэл анзаарагдахгүй.
Зөвлөгөө №6

Зураг авуулахдаа өөгөө нуухын тулд дэвүүр эсвэл ороолт ашиглаж болно. Мөн зурагчинтайгаа тохиролцож, зургаа фотошопоор засуулаарай.
Зөвлөгөө №7

Давхар эрүүтэй хүмүүс улаан, ягаан зэрэг хурц өнгөөр уруулаа будахгүй байх хэрэгтэй. Аль болох даруухан өнгийг сонгоорой.
Зөвлөгөө №8

Харин эсрэгээрээ нүдээ хурц будах хэрэгтэй.
Зөвлөгөө №9

Давхар эрүүтэй бүсгүйчүүд үсээ дээш боох хэрэггүй. Аль болох үсээ задгай тавиарай.
Зөвлөгөө №10

Давхар эрүүтэй залуус сахлаа ургуулж, сул талаа нуух боломжтой.
Зөвлөгөө №11

Давхар эрүүтэй хүмүүс аль болох бариу хүзүүний зүүлтээс татгалзах хэрэгтэй.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ