Г.Ундармаа “Өнөр бүл” асрах төвийг тохижуулна

img

 

СТА жүжигчин, Г.Ундармаа хүмүүнлэгийн үйлсээ үргэлжлүүлж “Өнөр бүл” асрамжийн төвд иж бүрэн засвар хийж, тохижуулж өгөхөөр болжээ.

 

СТА Г.Ундармаа өөрийн удирддаг “Итгэлийн танхим” төрийн бус байгууллагын хамт олон өмнө нь эмнэлгүүдийн хүлээлгийн өрөө болон хүүхдийн тасгийн бүрэн шинэчилж байсан. Энэ удаад хүүхдийн асрамжийн төвийг тохижуулахаар төлөвлөсөн байна. Ингэхдээ “Мишээл экспо төвтэй хамтран засвар хийх аж.

 

Жүжигчин Г.Ундармаа өөрийн орлогын 30 хувийг “Итгэлийн танхим” төслийг санхүүжүүлэхэд зориулдаг тухайгаа хэлж байсан. Өмнө нь“Өргөө амаржих газар” Улсын нэгдүгээр төв эмнэлэг” “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв” , “СХД-ийн Эрүүл мэндийн төв”, “ХУД-ийн Эрүүл мэндийн төв” - үүдэд хүлээлгийн танхим , үйлчлүүлэгчийн өрөө, хүүхдийн тоглоомын өрөө, ариун цэврийн өрөө зэргийг тохижуулсан байдаг.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Z:
Iim buyantai ajlaa hiigeed l yawj bai haaya taizan deer garch jujigleed l ternees bish shuugch hiij dooshoo orj humuusiin durguig hurgeed heregguidee
2017-04-05