Морган Фриймэн хиймэл гартай болжээ

Холливуудын нэрт жүжигчин, “Оскар”-ын шагналт Морган Фриймэн хиймэл гартай болсон гэх мэдээлэл шар хэвлэлүүдээр цацагдаж эхэлсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Өдгөө 79 настай Фриймэн өчигдөр Лондон хотноо зохион байгуулагдсан “2nd Street The Musical” арга хэмжээнд оролцох үед түүний нэг гар яг л хиймэл гар шиг харагдаж байжээ.
Тэрбээр гартаа бээлий өмссөн байсан юм.
Жүжигчин эр 2008 онд Миссисипигийн хурдны зам дээр осолд орж, хүнд бэртэл авсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ