“Теранова” дэлгүүрийн тааз нурж, дөрвөн хүн гэмтжээ

img

 

Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Номин фейшн” ХХК-ийн “Номин их дэлгүүр”-ийн бэлэн хувцасны “Теранова” тасгийн дүүжин тааз нурж, дөрвөн иргэн гэмтжээ.

 

 

Тодруулбал 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 12 цаг 29 минутын орчим уг бэлэн хувцасны тасгийн дүүжин тааз нурж 3-44 насны дөрвөн хүн бэртсэн байсныг аврах ангийн алба хаагчид эмнэлгийн  анхны тусламж үзүүлж ЯТТТөв 103-т хүлээлгэн өгсөн байна. Осолдогчдын зүүн гарын булчин хавьд зөөлөн эдийн гэмтэлтэй байдалтайгаар “Гэмтэл согогын үндэсний төв”-д эмчлэгдэж байгаа аж.

 

Уг брэндийн хувцас борлуулдаг тасгийн 15х20 хэмжээтэй тааз нурсан байна. Осол гарсан шалтгаан нь “Номин фейшн” ХХК-ийн үйлчилгээний зориулалттай 1 давхар барилгын угсармал төмөр бетон нүхт хавтан хучилтад бэхэлсэн гипсэн дүүжин таазны төмөр рамыг стандартын дагуу угсраагүй, бэхэлсэн бэхэлгээг зориулалтын бус аргаар бэхэлсэн, чанарын шаардлага хангаагүй материал /тэлэгч боолт/ ашигласан. Энэ нь ашиглалтын хугацаанд олон тооны гэрэл дүүжилсэн, гипсэн таазны өөрийн жинг дийлэхгүй байсаны улмаас бэхэлгээ хэсгээрээ суларч унасан нь осол гарахад нөлөөлсөн гэдэг дүгнэлтийг  Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас гаргажээ.

 

“Номин фейшн” ХХК нь

 

  • “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 /Аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэлийн орчин нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүлахуйн стандарт, шаардлага хангасан байна,

 

  • “Барилгын тухай” хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 /механик аюулгүй байдлыг хангах: барилга байгууламжийн материал, хийц, бүтээц, эдлэхүүн нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх тогтвортой байх,

 

  • 11.1.5 /барилга байгууламж ашиглагчдын аюулгүй байдлыг хангах: барилга байгууламж ашиглалтын явцад хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулахгүй,… эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй байхаар төлөвлөгдөн баригдсан байх/-д заасныг тус тус зөрчсөн гэж үзэж Нийслэлийн мэргэлжийн хяналтын газраас бэлэн хувцасны "Терранова" тасгийн үйл ажиллагааг зөрчил арилгах хүртэл хугацаагаар улсын ахлах байцаагчийн  актаар хэсэгчилэн зогсоосон байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
1520 gej yamar hemjeeg helj bnaa
2017-04-05