Халдлага болсон эмнэлэгийг армийнхан тонон дээрэмджээ

img

 

Афганистаны нийслэл Кабул хотноо байрлах цэргийн эмнэлэгт өнгөрсөн сарын 8-нд террористууд халдлага үйлдсэн билээ. Халдлагын улмаас 50 хүн амиа алдсан юм. Амиа алдагсдын ихэнх нь тус эмнэлэгээр үйлчлүүлж байсан цэргийн албан хаагчид байжээ.

 

Уг халдлагын хариуцлагыг алан хядах “Талибан” бүлэглэл хүлээсэн юм.

 

Тэгвэл халдлага болж, үйл ажиллагаагаа зогсоогоод буй цэргийн эмнэлэгийг тонон дээрэмджээ. Эмнэлэгийг ухсан хэрэгт армийнхан холбоотой байж магадгүй талаар прокурорууд мэдээллээ. Учир нь эмнэлэгийг армийнхан хамгаалж буй юм.

 

Есөн цэргийг уг хэрэгтэй холбогдуулан түр саатуулжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ