Нарен Чандра Дас: Бид Далай ламыг амь насаараа хамгаалж байлаа

img

2017 оны дөрөвдүгээр сар. Далай лам өөрийг нь хамгаалан Энэтхэг авчирсан хамгаалагчтайгаа уулзав

 

Түвдийн оюун санааны удирдагч, Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам өчигдөр 60 жилийн өмнө өөрийг нь аюулгүй Түвдээс гаргасан хамгаалагчтайгаа уулзсан байна. 1959 оны гуравдугаар сард БНХАУ-ын армийн 150 мянган цэрэг зөвшөөрөлгүйгээр Түвдийн хилийг даван орж ирж, тус улсыг хяналтадаа авсан билээ. Түвдийн цэргүүд эх орноо хамгаалахаар тэмцсэн боловч ялагдал хүлээжээ.

 

Хятад цэргүүд Далай ламыг барьж, амь насыг нь хохироохоос урьтаж, тэрбээр хилийн дээс алхсан юм.

 

Тэрбээр үнэнч туслахуудын хамтаар олон бэрхшээлийг даван туулсаны эцэст Энэтхэгт аюулгүй хүрч чаджээ. Далай ламыг аюулгүй оргуулж чадсан цэргүүдийн нэг өнөөдөр амьд сэрүүн байгаа юм. Далай лам саяхнаас Энэтхэгийн зүүн хэсэг буюу Түвдтэй хиллэдэг хотуудад шашны айлчлал хийх үеэрээ өөрийг нь хамгаалан Энэтхэгт хүргэсэн хамгаалагчтайгаа уулзжээ.

 

 

Өдгөө 79 настай Нарен Чандра Дас гэгч Гувахати хотноо Далай ламтай уулзах үедээ уйлсан байна. Тэрбээр 1957 онд Энэтхэгийн тусгай албанд ажилладаг байжээ.

 

БНХАУ-ын цэргүүд Түвдэд нэвтэрсний дараахан Энэтхэгийн Засгийн газар “Далай ламыг хамгаалах, аюулгүй хил давуулах” үүргийг хэсэг цэрэгт даалгасан байна. Нийт есөн дайчид Далай ламыг хамгаалахаар Түвдийн Лхас хотноо нууцаар нэвтэрч, амжилттайгаар Далай ламыг оргуулсан аж.

 

Далай ламыг Энэтхэгт хүргэх амаргүй байсан бөгөөд энэ үеэр хамгаалалтын хэсэг цэрэг амиа алдсан байна.

 

Энэ тухайгаа Дас дурсан ярихдаа “Биднийг Далай ламыг заавал аюулгүй авчир хэмээн үүрэгдсэн” гэв. Далай лам “Бид 58 жилийн дараа уулзаж байна. Би үнэхээр баяртай байна. Тэр үйл явдлыг өчигдөр мэт санаж байна. Таныг хараад л би өөрийгөө ямар их хөгширсөн гэдгээ мэдлээ” гэж ярьсан байна.

 

1959 оны гуравдугаар сарын 21. Далай лам хэсэг нөхдийн хамт.

 

"Би одоо хүртэл баярладаг. Энэ гайхалтай эрхмийг аюулгүй оргуулсандаа. Тиймээс хойч үе минь бидний үйл хэргийг талархан хүлээн авна гэдэгт итгэж байна. Бид Далай ламыг амь насаараа хамгаалж байлаа. Хэрвээ Далай ламыг оргуулах ажиллагаа бүтгэлгүйтвэл бид амиа хорлохоор төлөвлөж байсан. Бид Далай ламд сум нэвтэрдэггүй хантааз өмсүүлж, улмаар очих газар хүртэл өргөж авч явсан. Хүнд хэцүү замыг туулах тусам дайчин нөхөд минь нэг нэгээрээ золгүйгээр амиа алдаж, бид Энэтхэгт очиход Далай ламаас гадна дөрвөн хүн эсэн мэнд үлдсэн байсан” хэмээн Дас ярьжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

delgertsetseg:
HUURHII DOO OLON JIK ELDVEER HELUULEED L BICHSENBOLJ L BGAAN ZAILUUL AHITS OLSONGUI DEE
2017-04-07
erh culuuu ba guilgachin:
HUN TURULHTNIII SOR BOLSON DALAI LAMIIG ELDVEER HELEH YUM NEG TALDAA CHULUUTEI YARIJ BN NUGUU TALDAA TATSAN TAMHI HIIDEG HOGIIN SAV SHIG OYUN UHAANTAI IUM BN ERUUSUU GUILGACHIN GJ HEN BEE YADAG HUN BEE??? OYUN SANAA YADUURHAAR L HUN ED MATERIALIIN GUILGACHIN BOLDOG .DOOR HUTSAAD BAIGAA GUILGACHIND YAJ TUSLAH BILEE
2017-04-07
зочин:
Хөгийн гар гэсэн шорон яриатай чи сэтгэгдэл бичих хэрэг байгаа юм уу.
2017-04-06
зочин:
Далай лам бйах нь хүн төрлөхххххтөнд хэрэгтэй байхаа....Буддагийн сургаалыг буюу оуны гэгээрлийн номлолыг тээгч байх нь маш чухал .Иймд дараагийн далай ламыг тодруулах нь чухал бөгөөд үе үеийн далай ламтан богд нар нялх багаас нь гэгээрэлд хүргэхээр бэлтгэгдсэн байсан, хүнийл адил зовлон жаргал эдэлж улс төрийн золоисч болж байжээ.Одоо шашин их бохирдсон нь үнэн боловч их гэгээнтэн хүмүүс үүнд буруугүй.Гэгээрэлд хөтлөгч нарыг тодрулж байдаг уламжлаар Их ханы удамт монгол хааны зарилгаар дАЛАЙ гэдэг алдррыг эзэгнэгчдараагийн дүрийг МОНГОЛДОО тодрулах нь зөв боловуу.
2017-04-06
Болдбаатар:
Чинийхээр бол хятад цэрэгт амьдаараа баригдах нэг бол буудуулах ёстой байсан юм уу. Ийм юм ойлгохгүй чи харин хөгийн амьтан байна даа. Яагаад Энэтхэгийн засгийн газар хэдэн цэргүүдийнхээ амь насыг золионд гаргаж Далай ламыг авруулж байгааг сайн бод. Бодож чадвал ойлгоноо
2017-04-06
Монгол хүн:
Энэ мэдээг орчуулж байгаа хүн монгол хэлээ сайжруулмаар байна. Утгын алдаа дүүрэн байна. Аль улсын иргэн бэ орчуулагч нь. Монгол хүн биш байхаа гэж санана...хөөрхийлөлттэй юм аа.
2017-04-05
ИРГЭН:
Энэ хүн мундаг байж харин далай лам эх орноо хаяад өөрийн амиа бодсон хөгийн гар
2017-04-05
зочин:
Хөгийн гар гэсэн шорон яриатай чи сэтгэгдэл бичих хэрэг байгаа юм уу.
Болдбаатар:
Чинийхээр бол хятад цэрэгт амьдаараа баригдах нэг бол буудуулах ёстой байсан юм уу. Ийм юм ойлгохгүй чи харин хөгийн амьтан байна даа. Яагаад Энэтхэгийн засгийн газар хэдэн цэргүүдийнхээ амь насыг золионд гаргаж Далай ламыг авруулж байгааг сайн бод. Бодож чадвал ойлгоноо
иргэн:
Хөөрхий буянтай хүн юмаа.
2017-04-05