29 дүгээр сургуулийн сурагчид “Тэнгис”-т кино үзнэ

Нийслэлийн 29 дүгээр тусгай сургуулийн сурагчдыг “Тэнгис” кино театрын хамт олон үнэгүй кино үзүүлэхээр болжээ.
Тус сургуулийн 12 дугаар ангийн нэгэн сурагч Мэдээ.мн сайтад дөрөвдүгээр 1-ний өдөр өгсөн ярилцлагандаа “Тэнгис” кино театрт кино үзэх нь сонсголын бэрхшээлтэй хүүхдүдийн мөрөөдөл гэдгийг хэлж, тус тетарт кино үзэх хүсэлтээ буйгаа хэлсэн.
Түүний хүсэлтийг “Тэнгис” кино театрын хамт олон хүлээн авч тус сургуулийн төгсөх ангийн бүх хүүхдийг ирэх бямба гарагт буюу энэ сарын 9-нд кино үзүүлэхээр болжээ.
Тус сургуульд нийслэл болон хөдөө орон нутгийн сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй 323 суралцагч суралцдаг. Энэ хичээлийн жилд суурь боловсролыг 10 сурагч, бүрэн дунд боловсролыг 19 сурагч эзэмшхээр суралцаж байгаа юм.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ