Иргэдийн дунд 60 сая төгрөгийн шагналтай уралдаан зарлав

Цагдаагийн ерөнхий газраас 60 сая төгрөгийн шагналын сантай “Камержуулалт” болзолт уралдааныг зарлалаа.
Нийслэл хотод үйлдэгдэж байгаа гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд орон сууцны орц, гадна орчин, гэр хорооллын гудамж, талбай зэрэг газруудыг камержуулж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэхүү уралдааныг иргэдий дунд зохион байгуулж буй юм байна.
Уралдааныг 2017 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны зургаадугаар сарын 01 өдөр хүртэл 2 сарын хугацаатай зарлаж буй ажээ.
Энэхүү уралдааныг Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн цагдаагийн газартай хамтран зохион байгуулах ажээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ