Тусгай сургуулийн талбайд барилга барих зөвшөөрлийг цуцлав

img

Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн 29 дүгээр тусгай сургуулийн биеийн тамирын талбайд өчигдөр /2017.0404/ шөнө барилгын компани газар ухаж эхэлсэн байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Газрын албанаас мэдээлэл хийлээ.

 

Сүхбаатар дүүрэгт байрлах 29 дүгээр сургуулиас 900 м.кв газрыг 2015 онд тус дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст нийгмийн хамгааллын төвийн зориулалтаар шилжүүлсэн байсныг Нийслэлийн газрын албаныхан олж илрүүлжээ.

 

Энэ нь Газрын тухай хуулийг зөрчсөн, төрийн байгууллагын хооронд газар шилжүүлсэн зөрчил гэж үзэж Нийслэлийн Засаг дарга С.Батболд өнөөдөр захирамж гаргаж дээрх шийдвэрийг хүчингүй болгосон байна.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Bayrlla.
2017-04-05
Зочин:
sain b,a bayarlalaa
2017-04-05