29 компанийн 25,752 ширхэг хувьцаа арилжигджээ
2017 оны 4 дугаар сарын 05-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 29 хувьцаат компанийн 25,752 ширхэг хувьцаа арилжигдсанаас 17 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Хөх ган" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 12.10%-иар өссөн бол "Нэхээсгүй эдлэл” компанийн ханш хамгийн өндөр буюу 14.82% хувиар уналаа.
Энэ өдөр "MSE ALL" индекс 827.1 нэгж болж 1.79%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,455,386,428,502 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ