Чөлөөтийн гурван тамирчин Болгарт зодоглоно

img

Болгарын Русе хотод Дан Колов болон Никола Петровын нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын уламжлалт тэмцээн энэ сарын 8-9-ны өдрүүдэд болно.

 

Тус тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, “Алтай” констракшн, “Хангарьд” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр, эмэгтэйчүүдийн 55 кг-д залуучуудын Азийн АШТ-ий мөнгөн медальт, “Арслан” клубийн тамирчин, спортын мастер Бүүвэйбаатарын Хатантуул, 75 кг-д залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт, “Арслан” клубийн тамирчин, спортын мастер Бямбадоржийн Цэцэгбаяр нарын гурван тамирчин оролцох юм.

 

Тэд олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатарын хамт эх орноосоо морджээ.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ