Трамп, Йорданы эзэн хаантай уулзав

img

 

Йорданы эзэн хаан II Адбулла болон хатан Раниа нар АНУ-ын Вашингтон хотноо төрийн айлчлал хийж байна.

 

Эзэн хаан өчигдөр Цагаан ордонд зочилж, тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсан тухай “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Удирдагчид Ойрхи Дорнод болон Сирийн хямралын талаар голлон ярилцсан талаар Цагаан ордны хэвлэлийн албанаас уламжлав.

 

Эзэн хааны айлчлалтай зэрэгцэн Сирийн Идлиб мужид энгийн иргэдийн эсрэг химийн зэвсэг ашигласан байна.

 

Трамп хамтарсан мэдэгдлийнхээ үеэр “Иргэдийн эсрэг химийн зэвсэг ашиглана гэдэг нь хамгийн аюултай” гэсэн бол эзэн хаан “Олон улс хамтын хүчээр энэ бүхийг хямралыг дуусгавар болгож чадна” гэж мэдэгджээ.

 

 

Харин удирдагчдын уулзалтын үеэр Тэргүүн хатагтай Мелиана Трамп хатан Раниаг дагуулан Цагаан ордны цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалсан байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ