Дундаж наслалт ба дундаж амьдрах хугацааны ялгаа

img

 

Төслийн үйл ажиллагааны хүрээнд нийгмийн даатгалын холбогдох мэргэжилтнүүдийн тооцож гаргасан “Монголын тэтгэврийн насныхны дундаж амьдрах хугацаа”-ны тухай тайлбарлая.

 

Дундаж наслалт ба дундаж амьдрах хугацаа нь өөр, өөр утгыг илэрхийлдэг. Жишээлбэл, одоо 60 настай хүн цаашид хэдэн жил амьдрах вэ гэдгийг тооцсон индекс  нь дундаж амьдрах хугацаа юм. Харин дундаж наслалт нь тухайн жилд төрсөн “0” настай нярай дунджаар хэд наслахыг илэрхийлдэг индекс. Дундаж наслалт 66 байна гэвэл одоо 60 настай хүн цаашид дунджаар зургаан жил амьдарна гэсэн үг биш. Хүн амын хэтийн тооцооллоор Монгол Улсын 60 настай эрэгтэйн дундаж амьдрах хугацаа ойролцоогоор 16 жил байгаа юм.

 

Нийгмийн даатгал тэр дундаа тэтгэврийн сангийн санхүүгийн тооцоог хийхэд дундаж амьдрах хугацаа чухал нөлөөтэй. Тэтгэврийг цаг тухайд нь бүрэн олгохын тулд тэтгэвэр олголтын зардал хэд байгаа, цаашид хэд болж өсөхийг нарийн тооцох шаардлагатай. Үүнд тухайн нас бүрийн дундаж амьдрах хугацааны үзүүлэлтийг ашигладаг. Тиймээс бид Япон улсаас актуар тооцооны мэргэжилтэн урьж холбогдох байгууллагын мэргэжилтнүүдийг хэтийн тооцооллын сургалтад хамруулсан юм. Ингээд “Монгол Улсын насжилтын хүснэгт”-ээс өнөөгийн өндөр настнуудын дундаж амьдрах хугацааг тооцож гаргасан.

 

Тооцооллоор 2015 онд 60-64 настай эрэгтэйчүүдийн дундаж амьдрах хугацаа 17.2 буюу энэ насныхан ойролцоогоор 80 наслана гэсэн таамаг гарсан байна. Харин 55-59 настай эмэгтэйчүүдийн хувьд 25.2 буюу ойролцоогоор 82 наслах юм. Дээрх тооны аль, аль нь дундаж наслалт болох эрэгтэй 67, эмэгтэй 75.8 –с өндөр байна гэсэн үг. Дундаж наслалт бага байгаа нь 0-5 настай хүүхдүүдийн нялхсын эндэгдэл бусад насныхнаас харьцангуй өндөр байдагтай холбоотой. Тиймээс 55, 60 настай хүн цаашид хэдэн жил амьдрахыг дундаж наслалтаар илэрхийлэхгүй.

 

Монголд тэтгэврийн нас эрэгтэй-60, эмэгтэй-55 байгаа бол Японд эрэгтэй эмэгтэй адилхан 65 байдаг. 2014 оны байдлаар Японы 65 настай хүмүүсийн дундаж амьдрах хугацаа тус бүр 19.29, 24.18 байгаа бол Монголын тэтгэвэрт гарах нас (55)-ны эмэгтэйн дундаж амьдрах хугацаа 25.2 буюу Японоос өндөр байна.

 

 Японд тэтгэвэр авах хугацаа хэтэрхий урт байгаагаас тэтгэврийн насыг хойшлуулах нь зүйтэй гэсэн шүүмжлэл бий. Энэ дагуу бүх хүн адилхан 60 байсныг 65 нас болгож хойшлуулсан билээ. Энэ нь дундаж амьдрах хугацаа жил ирэх тусам уртасч байгаатай холбоотой.

 

1980 болон 2014 оны 60 настай хүмүүсийн дундаж амьдрах хугацааг харьцуулахад эрэгтэй хүн тав, эмэгтэй нь зургаан насаар тус тус нэмэгдсэн байгаа юм. Японд ийм бодит тоон мэдээллийг олон нийтэд ойлгомжтойгоор мэдээллэхийн сацуу тэтгэврийн насыг үе шаттгайгаар олон жил зарцуулан уртасгаж байна.

 

Түүнчлэн, Японд хөдөлмөрийн насны хүн амын тоо буурч байгаа учир тэтгэврийн насанд хүрсэн, хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдээ бодлогоор дэмждэг. Тухайн хүн 65 нас хүрээд тэтгэвэрт гарах эрхтэй ч хэрэв үүнийгээ 70 хүртэл сунгавал нэмэгдэлтэйгээр тэтгэвэр авдаг. Тодруулбал, 65 нас хүрсэн сараас биш, 65 нас нэг сараас эхлэн тэтгэвэр авах хүсэлт гаргасан тохиолдолд тэр нэг сарыг 0.7 хувийн нэмэгдэлтэйгээр, харин 65 нас 10 сараас эхлэн тэтгэвэр авбал 0.7 хувиа 10 сараар үржүүлээд долоон хувийн нэмэгдэлтэйгээр тооцдог. Цаашлаад 70 настайгаасаа тэтгэвэр авбал 42 хувиар нэмэгдэх юм.

 

Хэдий тэтгэврийн насанд хүрсэн ч эрүүл чийрэг, ажил хөдөлмөр эрхлэхийг хүссэн хүмүүс бий. Тиймээс тэтгэврийн насанд хүрсэн хүн үргэлжлүүлэн ажиллаж орлоготой болоод, дараа нь нэмэгдэлтэйгээр тэтгэвэр авдаг амьдралын хэв маяг дэлгэрч байна.

 

 

Эх сурвалж: Монгол Улсын дундаж амьдрах хугацаа (Монголын хїн амын тоон мэдээлэл дээр їндэслэн ЖАЙКА тєслєєс гаргасан тооцоолол)

 

Япон улсын дундаж амьдрах хугацаа (Японы ЭМХНХЯ, Статистик мэдээллийн хэлтэс)

 

Төслийн ахлах зөвлөх ЯМАШИТА МАМОРУ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

в:
вв
2021-09-29
65:
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд төсвөө тодотгож байгаа гэж ойлгож байгаа. ОУВС-гаас тавьж буй шаардлагыг бид гадны хөтөлбөрт хамрагдалгүйгээр өөрсдөө хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Хөгжлийн банкнаас авсан зээлийн төлөлтийг МАН, АН гэлтгүй зээлдэгчдээр нь төлүүлэх хэрэгтэй. Төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийг танах хэрэгтэй. Хүссэн мөнгө чинь тэндээс гараад ирнэ. Иргэд тэтгэвэр авна гэсэн бодолтой шимтгэл төлж байгаа. Гэтэл үүний зэрэгцээ Хамтын тэтгэврийн хуулийг нь хүчингүй болгочихсон байдаг. Онцгой албан татварыг нэмэх асуудал дээр алтны татвараа нэм. Энэ мэтээр буруу замаар явж байна шүү” гэв.
2017-04-07
eggy:
bid buruu oilgolttoi yavjee
2017-04-06
zochin:
Japan Mongol 2 chini ers tes uur uym bgaaz de. hugjliin tvbshin amidraliin nuhtsul ni ch ter.. japan hugshin yls ihtei zaluu ve baga hvn amiin usult baga bol manaih uur biz de. zaluuchuud ihtei zaluuchuudiin oron. tetgebert garah nasiig yrtasgaad ajliin bvteemj byyrna, zaluuchuud ni hiih ajil oldohgui hetsvv baihad hugshchuuliigee tetgebert ni gargahgvi ged baibal hetsvv uym bish uu.
2017-04-06