Хуримын үеэр амиа золиосложээ

img

 

Нигерийн зүүн хойд хэсгийн Майдугури хотноо болж байсан хуримын ёслолын үеэр нэг этгээд амиа золиослосон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Уг террорист халдлагын улмаас нэг хүн амиа алдсан байна. "Халдлагыг өсвөр насны хүү үйлдсэн" хэмээн гэрчүүд мэдээлжээ.

 

Энэхүү халдлагыг тус улсад хяналтаа тогтоохыг санаархаж буй алан хядах “Боко Харам” бүлэглэл үйлдсэн болохоо твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

 

Майдугури хотын дарга Буду Ахмед “Үнэхээр харамсалтай үйл явдал боллоо” гэж мэдэгджээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ХЭХЭ:
БОКО ХРАМЫГ ЗҮГЭЭР Л АНГУУЧЛАХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ
2017-04-06