А сool уурлав
Дуучин Б.Анхбаяр буюу A cool АНУ-ын дуучин Векендийн “I Feel It Coming” дууг коверлож дуулсан нь сошиал хуудсанд ихээхэн шүүмжлэл дагуулаад байна.
Тэрбээр уг дууг коверлож дуулахаас гадна клипжүүлсэн нь олон нийтийн дургүйцлийг хүргэжээ.
Үүнтэй холбогдуулан дуучин залуу өөрийн цахим хуудсанаа “Хүн доромжилж нэр хүндэд халдсан этгээдүүдийг хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. (social network) олон нийтийн цахим сүлжээгээр сэтгэгдэл (Comment) ёс суртахууны хэм хэмжээг хэтрүүлэн хүнийг элдэв хэл амаар доромжилдог этгээдүүдийг хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.
Б.Анхбаяр миний бие энэ талаар шаардлага хүсэлтийг иргэн хүний үүргээ эдлэн Хууль зүйн сайд С.Бямбацогт болон Хууль сахиулах байгууллагууд хүсэлт шаардлага хүргүүлж хуульд шинээр заалт оруулж өөрийн болон бусдын нэр хүндэд халдсан этгээдүүдийг хуулийн хариуцлага хүлээлгэх ёс зүйн хэм хэмжээг зөрчин элдэв хэл амаар доромжилдог сэтгэгдэлийг нийгмээрээ устгахыг уриалж байна.Та бүхнийг энэхүү уриалгыг дэмжиж хамтдаа тасална зогсооно гэдэгт итгэж байна” хэмээн бичжээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ