Жессика Белл жирэмсэн болжээ

img

 

Холливуудын хамгийн сайхан хос гэгддэг дуучин Жастин Тимберлейк болон жүжигчин Жессика Белл нар тун удахгүй хоёр дахь хүүхдээ өлгийдөн авахаар болсон талаар “www.hollywoodlife.com” сайт мэдээллээ.

 

Уг баярт мэдээг дуучин эр инстаграм хуудсаараа дамжуулан фэнүүддээ мэдэгдсэн байна.

 

Тэрбээр эхнэрээ үнсч буй хар цагаан өнгийн зургийг инстаграмдаа байршуулаад "Чамдаа баярлалаа. Удахгүй бид бүл нэмнэ” хэмээн бичжээ. Гэхдээ жүжигчин бүсгүй хэдэн сартай, ямар хүйсийн хүүхэд төрүүлэх нь нууц хэвээр байгаа юм.  Хос Силас гэх хүүтэй билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ