Хүйсээ солиулсан мисс цэрэг татлагад иржээ

Тайландын эрэгтэйчүүдийн дунд хүйсээ солиулах нь хэвийн үзэгдэл аж. Тайландын цэрэг татлагад 18-28 насны эрэгтэйчүүдийг дууддаг бөгөөд үүнд трансексуалууд ч багтдаг байна. Трансексуалыг хоёр ангилдаг. Эхнийх нь хөх хийсэн, харин хоёр дахь нь хүйсээ бүрэн өөрчилсөн байдаг ажээ. Хэрвээ тухайн хүн өөрийн хүсэлтээр цэрэг татлагад очвол түүнд нислэгийн, усан цэргийн аль нэг салбарт алба хаахыг зөвшөөрдөг байна.
Мөн цэрэг татлагын үеэр нэгэн сонирхолтой сугалаа болдог аж. Сугалаанд бүх хүн оролцдог бөгөөд азтай арван хүн цэргийн албанаас чөлөөлөгддөг байна.
Тэгвэл энэ жилийн цэрэг татлагад тус улсын мисс Парта Уирунтанакиж ирсэн нь олны анхаарлыг татжээ. Тэрбээр 2010 онд хүйсээ солиулсан бөгөөд одоо 21 настай юм. Өнгөрсөн онд Тайландын миссээр тодорчээ.
Парта “Thai” сувагт “Би цэрэг болохыг хүсэхгүй байна. Учир нь би эмэгтэй хүн” гэж хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ