О.Алтан-Од хүндийн өргөлтийн ДАШТ IV байрт оров

img

Тайландын нийслэл Бангкок хотод хүндийг өргөлтийн өсвөр үеийн ДАШТ үргэлжилж байна.

 

ДАШТ-д 98 орны 680 гаруй тамирчин өрсөлдөж байгаа. Манай улсаас дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор охидын 48 кг-ын жинд А.Өүлүн-Эх, 53 кг-д О.Алтан-Од, 63 кг-д Э.Энхтамир, Б.Батчимэг, 69 кг-д Б.Отгонжаргал, 75 кг-д О.Дархижав нар өрсөлдөж байна.

 

Өчигдөр 48-кг-д А.Өэлүн-Эх 34 орноос 21-р байранд орсон. Өнөөдөр манай тамирчдаас 53 кг-д О.Алтан-Од дөрөвдүгээр байрт орлоо. Энэ тэмцээнд манай баг тамирчид анх удаа оролцож байгаа бөгөөд 16 дугаар байрт шалгарвал ирэх жил болох залуучуудын гуравдугаар олимпийн наадамд өрсөлдөх эрх хүртэх юм.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ