Шинэ Зеландад үер буужээ
2017-04-06

 

Шинэ Зеландын хойд хэсэгт үер буусан талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Гэнэтийн байгалийн гамшгийн уршгаар зургаан хүн амиа алдсан талаар тус улсын Гамшгаас хамгаалах төвөөс уламжлав.

 

Аврагчид хамгийн их хохирол амсаад буй Эжкамбаас хотоос иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлж эхэлжээ.

 

Аврагчид эхний ээлжинд жирэмсэн эх, хүүхдүүд болон өндөр настануудыг нисдэг тэргээр түр хорогдох байруудад хүргэж байна.

 

Цаг уурын хүрээлэнгээс “үер буугаад буй тус бүс нутгийн удахгүй хүчтэй хар салхи дайран өнгөрч магадгүй” хэмээн сануулжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

 

Shuud.mn
Сонин хачин