Ажлын хувцасны үзэсгэлэн нээгдлээ

Ажлын хувцас, хөдөлмөр хамгаалал-2017 үзэсгэлэн МҮХАҮТ-д нээгдлээ. Энэхүү үзэсгэлэн нь анх удаа болж байгаа бөгөөд оёдлын компаниуд нэгдэн, бие даан зохион байгуулж байгаа аж.
Үзэсгэлэнгийн зорилго нь:
- Оёдлын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг таниулж сурталчилан Монгол Улсын оёдлын салбарын хөгжилд хувь нэмэр оруулах
- Ажлын хувцас, хөдөлмөр хамгааллын хэрэгслийн зөв хэрэглээг таниулан дэлгэрүүлснээр хөдөлмөрийн осол эндлээс урьдчилан сэргийлэх юм.
Хоёр өдөр үргэлжлэх үзэсгэлэнгийн үеэр шинэлэг загвартай ажлын хувцасны загварын шоу болно. Мөн оюутнуудын дунд зарласан “Хувцас бурхан” ажлын хувцасны загвар зохион бүтээх уралдааны шилдгүүдийг тодруулах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ