Эдийн засгийн хувьсгалыг Бид хийж чадна

img

АН “Монгол хүн­‑2020” хөтөлбөрийн хүрээнд Эдийн засгийн хувьсгалыг өрх бүрт эхлүүлэхээр албан ёсоор зарласан. Энэ хүрээнд “Эдийн засгийн хувьсгал эхэллээ” цуврал лекцийг сар бүр зохион байгуулдаг уламжлал тогтоод байгаа билээ. Энэ удаагийн “Эдийн засгийн хувьсгал эхэллээ‑4” лекцийг УИХ‑ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Зоригт “Бид чадах уу” нэртэй илтгэлээрээ эхлүүлсэн юм. Тэрбээр “Монгол дундаж өрх, монгол хүний орлогыг нэмэгдүүлэх асуудал нь улс орны эдийн засгийн  салбарын өсөлтөөс голлон хамаарна. Бид энэ дөрвөн жилд эхлүүлсэн үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх бодлогоо улам боловсронгуй болгож эрчимжүүлэх ёстой гэж бодож байна. Уул уурхайн орлогын нэг хэсэг нь урт хугацаатай, бага хүүтэй зээлийн хэлбэрээр бизнес эрхлэгчдэд очих ёстой. Өнгөрсөн онд УИХ-аас баталсан Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих 300 тэрбум төгрөгийн бонд, Сум хөгжүүлэх сангийн эх үүсвэр  зөвхөн эхлэл нь. Бид энэ төрлийн санхүүжилтийн механизмыг улам боловсронгуй болгож, хэмжээг нь жилээс жилд нэмэх ёстой. Эдийн засгийн хувьсгалыг Бид хийж чадна “ гэсэн юм.   Түүний дараа “Монос” группын дэд ерөнхийлөгч Л.Эрдэнэчимэг “ Эдийн засгийн хувьсгал эндээс эхэлнэ” илтгэлээ сонордуулж Монгол хүн бүр монголынхоо эзэн, баялаг бүтээгч нь байх ёстой гэлээ. Мөн АЗХ-ны гишүүн З.Энхболд “Эдийн засгийн хувьсгалд интернетийн цогц үйлчилгээ, бодлого нөлөөлөх нь” сэдэвт сонирхолтой илтгэл тавьсан юм. “Хэрэв бид интернэт гэдэг багажийг зөв өнцгөөс харж ашиглавал хууль эрх зүй, боловсрол, эрүүл мэнд, бизнес, чөлөөт цаг гэх мэт салбаруудад мэдэгдэхүйц амжилт гаргахаас гадна амьдралын хэв маягаа өндөр хөгжилтэй орнуудынх шиг болгож болно. Энэ нь мөнгөтэй болно гэсэн үг биш, Энэ нь мөнгө, алт шиг үнэтэй цагаа хэмнэж амьдрана гэсэн үг юм. Бидэнд гагцхүү интернэтийн цогц үйлчилгээний бодлого дутагдаж байна” гэсэн юм.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

AHiin xooson tolgoitoi yumnuudiin soliorol. Yun xuvisgal. Yag ulaantnuudtaigaa ijil tsustai yumnuud. Medreliin uvchtei teneguud
2012-01-11
cadakhgui
2012-01-11
songuuli tohood nuhee maltaj bhgui yu llllruud
2012-01-10
худлаа бүлтрэхээс цаашгүй гарууд .. ингэх ёстой, тэгэх ёстой, ийм юм дутагдаж байна, бла бла бла .. хийхэд юу дутсан гэж эд нарт ??? албан тушаал нь байна, эрх мэдэл нь байна, хууль санаачлах эрх нь байна ... ???
2012-01-10
Бүх төрлийн машины хучлага хийж байна. / Хулгайгаас сэргийлэх хамгаалалт хийнэ. 9517-4824
2012-01-10
ed NAR UNEHEER SAIHAN YM BICHEJ BN. DAANCH BIILEHGUI GJ BODOJ BN. TORIIN ALBAN HAAGCHIIN TSALING NEMEH AJIL HEZEE HAANA NI YWAGDAJ BGAN ODOO HIIH ZUIL OLON BHAD HIIJ BGA ZUIL NI HAANA BN.
2012-01-10
ene muu ardchilsan namiin ediin zasgiin huwisgal hiij bga ehlel ni ene uu te, bolimoor ym. ard tumen elgeeree hewtlee shuu dee
2012-01-10
Новшнууд
2012-01-10
Наад эдийн засгийн хувьсгал гэсэн хоосон шоунаас чинь өмнө үнийн хувьсгал болох гээд байна. Үнийн галзуурлын эсрэг хувьсгал. Олон хүн ядуурахгүйн тулд, маш олон хүн өлсөж үхэхгүйн тулд энэ хувьсгалыг хийх байх. Харин үр дүнгийг нь дотоод гадаадын завшигчид хүртэх магадлалтай. Тиймээс төр засаг тйим самуун гаргуулахгүйн тулд иргэдээ үнийн хөөрөгдөлөөс хамгаалах ёстой. Захтай дээр байдаг авгай нар шинэ үнээ цээжилэе энэ тэр гээд бөөн юм болж байгааг хараад зах зээлийн эдийн засагтай болсон гэж дарга нар биднийг хуураад байдаг юм байна гэсэн ой гутам бодол толгойд орлоо
2012-01-10