Франсуа Фийон руу гурил цацжээ

img

 

Францын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшиж буй Франсуа Фийон халдлагад өртсөн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Тэрбээр сонгуулийн кампанит ажлын хүрээнд Страсбург хотноо иргэдтэй уулзалт хийж байхад нэг этгээд нэр дэвшигч рүү гурил цацсан байна. Хамгаалалтын ажилчид шуурхай ажиллаж нэр дэвшигч рүү гурил цацсан этгээдийг баривчилж, цагдаагийн байгууллагынхан хүлээлгэн өгчээ.

 

Залуу гурил цацах үедээ “Фийон оюутнуудыг” хэмээн үгээ дуусгаж чадалгүй, баригдсан аж.

 

Өдгөө 63 настай Фийон уг үйл явдлын дараа “Би зүгээр ээ” хэмээн хэлжээ. Түүний нэр холбогдоод буй авлигын дуулианы улмаас түүний нэр хүнд огцом унаад байгаа юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ