Д.Отгондалай өнөөдөр аваргын төлөө тоглоно

Боксын уламжлалт Тайландын эзэн хааны цомын тэмцээн Бангкок хотноо үргэлжилж байна.
Тэмцээний эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд тулалдаж буй МУГТ Д.Отгондалай медалийн төлөө Кубын Дариаски Палмер Каррионтой тулалдаж өрсөлдөгчөө ялсан. Тэрбээр өнөөдөр алтан медалийн төлөө эзэн орны боксчин Сомча Вонгсувантай тоглоно.
Тэмцээнд манай улсаас долоон боксчин эх орноо төлөөлөн өрсөлдсөн.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ