И Жэёон: Би ямар ч буруугүй

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэгийн дотны найз гэгддэг Чой Сун Шилд авлига өгсөн хэмээн буруутгагдаад буй “Самсунг” компанийн өв залгамжлагч И Жэёоны шүүх хурал нийслэл Сөүл хотноо эхэллээ.
Түүнийг Чой Сун Шилд 43 тэрбум вон буюу 38 сая ам.долларыг өгсөн хэмээн буруутгаж буй юм.
Чой Сун Шил найзынхаа нэр хүндийг ашиглан томоохон компаниудаас хандив нэрийн дор авлига авдаг болохыг прокурорууд тогтоогоод байна. И Жэёоныг өнгөрсөн хоёрдугаар сард шүүхээс баривчлах шийдвэр гаргасан юм. Тэрбээр “Би авлига өгөөгүй. Би ямар ч буруугүй. Би энэ хэрэгтэй ямар ч холбоогүй” хэмээн мэдэгджээ.
Түүнээс гадна “Самсунг” компанийн нөлөө бүхий дөрвөн эрхмийг түр саатуулаад буй юм.
Авлигын дуулианаас болж суудлаасаа огцорсон Пак Ын Хэ Сөүл хотноо байрлах хорих ангид хоригдож буй билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ