Б.Чулуудай мэдэгдэл гаргалаа

img

Ард түмний онц түр зөвлөлд:

 

 

2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Баасан гаригт “Сүхбаатарын талбай” дээр Ард Түмний Онц Зөвлөлөөс зохион байгуулсан цуглааны үеэр Эрдэнийн Бат-Үүл болон миний биеийг оффшор бүсэд данстай, тэрхүү дансандаа их хэмжээний мөнгийг нуун дарагдуулсан хэмээн мэдээлэл тараагдсантай холбогдуулан Б.Чулуудай миний зүгээс албан ёсоор энэхүү мэдэгдлийг хийж байна.

 

Иргэн Б.Чулуудай миний бие 2011 оны 6-р сард Сингапур улсад байрлах, Панамад төвтэй Моссак Фонсека нэртэй хуулийн этгээд байгуулах үйл ажиллагаа эрхэлдэг компаниар дамжуулан Олон улсын хууль дүрмийн дагуу “Strategic Mines Inc” ХХК болон “Eyrie Investment Holding” компанийг байгуулсан.


“Strategic Mines Inc” ХХК нь байгуулагдсан цагаасаа хойш банкны данс нээлгээгүй, үйл ажиллагаа явуулалгүйгээр 2013 оны 11 дүгээр сарын 1-ны өдөр татан буугдсан.

 

Мөн “Eyrie Investment Holding” компани нь байгуулагдсан цагаасаа хойш банкны данс нээлгээгүй, үйл ажиллагаа эрхлэлгүйгээр 2014 оны 5 дугаар сарын 1-ний өдөр татан буугдсан.


Монгол Улсын Үндсэн Хуулийн 16-р зүйлийн 4 дэх хэсэг, Иргэний хуулийн 30.1, Компанийн тухай хуулийн 12.1-т заагдсан эрхийн хүрээнд би Монгол улсын ямар ч хууль дүрмийг зөрчөөгүй, цаашлаад тус компаниуд нь Виржинийн арлуудын хуулийн дагуу байгуулагдсан ба компанийн нэр дээр ямар нэг банкны данс үүсгээгүй (данс үүсгээгүй учир мөнгө байхгүй, гүйлгээ хийгдээгүй) билээ.


Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциум /ICIJ/-ын гаргасан мэдээлэл гэгчийн дагуу “Монгол HD телевиз” ХХК-ийн 2016 оны 6-р сарын 10-ны өдрийн “Оргил цаг” нэвтрүүлгээр “...иргэн Б. Чулуудайг гүйлгээ хийсэн болохыг нотолж байна...” “...Монгол улсын иргэн Б. Чулуудай эдгээр оффшор буюу эргийн гаднах компаниудыг ашиглан ямар наймаа хийсэн бэ?...” гэсэн бодит байдалд огт нийцээгүй, худал, онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй мэтээр гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тарааж Б.Чулуудай миний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутааж, цаашлаад миний аав Э.Бат-Үүлийн нэр төр, алдар хүндийг нийгэмд буруугаар ойлгуулах гэсэн оролдлого хийснийг бид өөрсдийн нэр төрийг сэргээлгэхээр шүүхэд хандсан болно.


Монгол Улсын Үндсэн хуулинд иргэн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй ба үндэс угсаа, үзэл бодол, эрхэлсэн ажил зэргээр ялгаварлан гадуурхаж үл болно хэмээн заасан байдаг. Мөн Монгол Улсын Эрүүгийн болон Иргэний хуулийн дагуу аливаа этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдах, баримт нотолгоогүйгээр гутаан доромжлохыг хуулиар хориглосон байдаг билээ.  


Би та бүхний үйл хэргийг огтхон ч буруутгаагүй бөгөөд харин ч иргэнийхээ үүргийг биелүүлэн нээлттэйгээр үнэнийг тогтоолгоход бэлэн байна. Мөн та бүхнийг дээр дурьдсан асуудлаар холбогдох хууль, шүүхийн байгууллагад хандаж, шалгуулахыг уриалж байна.


Хэрэв миний бие болоод тухайн үед үүсгэн байгуулагдаад татан буугдсан компаниуд оффшор бүсэд данс нээн гүйлгээ хийсэн, хэвлэл мэдээллээр Б.Чулуудай болон Э.Бат-Үүл нар их хэмжээний мөнгийг оффшорт нуусан хэмээсэн нь баримтаар нотлогдвол хуулийн өмнө хариуцлага хүлээхэд бэлэн байна. Та бүхний мэлмий хурц, шударга үнэн ялах болтугай!

 

МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БАТ-ҮҮЛИЙН ЧУЛУУДАЙ

2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Irgen:
Bayar Batuul hoyor ireh heden jildeee gemt herecten bolohgui bhoo . Tomchuudiig bugdiig ni buldugdchihsun tul
2017-04-10
Зочин:
Батүүлийг ерөнхийлөгч болчих вий гээд шээс нь гоожсон хөлсний коментчид дүүрэн байх шиг бна дөө
2017-04-09
100 ХУВЬ ӨӨРИЙН ЧИНЬ Л БУРУУ ШД.:
ХҮҮ МИНЬ ДЭЭ. ТИЙМ Л ЮМ БОЛ ТЭР ХУУЛГА ЭНЭЭ ТЭРЭЭГЭЭ АВЧРААД ҮЗҮҮЛЧЭЭЧ. ДАНС НЭЭГЭЭГҮЙ КОМПАНИ БАЙГУУЛААД ТЭРИЙГЭЭ ТАТАН БУУЛГАЧИХДАГ ГЭЖ ЯАЖ ХҮНИЙ САНААНД ОРОХОВ ДЭЭ. ТЭР ХҮМҮҮСИЙН БУРУУ БИШ ШҮҮ ДЭЭ.
2017-04-09
зочин:
Батүүл ерөнхийлэгч болж чадах уу яанаа одоо тэгээд энэ хүн үү одоо болимоор юмаа
2017-04-09
Зочин:
Улаан цайм гүрийдэг ш дээ
2017-04-08
Шаана биз тэнэг пизда нар:
Батүүл гэж ямар эргүү пизда вэ хүүгийнхээ нэр дээр данс нээж мөнгө угааж авилгал авна, хүүгийнхээ нэр дээр барилгын тендер луйвардана. Хамаатан садан.. Хүүдээ бүх баялагыг хуваагаад үгчихвэл тэгээд бид авах эрхтэй манай аав засаг гээд сууж байгаан бай л даа . Хараал идсэн авилгачин эргүү аавдаа гомд ядаж өөр хүн дээр нээнэ биз
2017-04-08
Зочин:
Bas setguulchidtei huivaldaa yu
2017-04-08
Зочин:
Компани байгуулсан чинь үнэн л байна, мөнгө нуусныг чинь удахгүй нотлоод өгнө , тайван бай, юундаа сандраад хурал, мэдэгдэл болоод явна вэ
2017-04-08
irgen:
Aav n erunhiilugchid ner devshih gj bgaan bhdaa zailuul aimaar sandaraad hudlaa bult usereed baih chin...
2017-04-08
po:
KUDS togsohdoo l doplomoo irj awsan hvn shde
2017-04-08
zochin:
Baasan guyai offshor company, dans gej iu bolohiig sain oilgoj bg ium uu. Er ni bol bi ch odoo garj ochood neelgechihej bolno. Gol ni uls turchid tend danstai bg ni asuudal. Ter dansniihaa batalgaatai huulgiig l gargaad uzuulchiheechee
2017-04-08
zochin:
shuuhiin omno irgen bgon tegsh erhtei gedeg ta buhen shuuhed zahiragddgui chini unen biz dee ochoon luibar hiicheed odoo ymar ch hariutslaga huleegeegui ochoon irgdiig oroh orongui bson hudlaa wu shuuhiig gutgeed bdag hen be ene shudraga es uu
2017-04-08
zochin:
bitgi jujigleed bai ta nart iim ih horongo yaj olsonoo ard tumni omno tailbarlaad og sayahan l bidnii adil nabsgar bn odoo barag ooriigee tanihgui boltloo bayajaad bga biz dee chi heden nastai iim ih horongiig heden jiliinhee orllogoor hurimtluulsan yum be nasaaraa ulsad ajillaad iim horongo baitgui bair ch bhgui suuj ba ard tumen hulgailsan horongoo ilruuleerei
2017-04-07
zochin:
CHuluudai gedeg hun etsgiinhee neree ulsaas onts ih hemjeenii mongo zabshsan chi tuuniigee nuuh geed chadahgui teneg humuus huurah geed bga yum uu chi yahaaraa iim tom olon ulsiin horongo oruulalatai kampian baiguulj chaddagiim be chamd yamar horongo bga yum be bugd Batuuliin hulgain mongooor baiguulaa biz dee
2017-04-07
Зочин:
harvaas huvalz bn kkkkk. batuultei yaasan ch adilhan yum gonginson baagii bdag bolob uu
2017-04-07
Kkk:
Batuuliin amilsan tochigo yu yu genuu aav husna huu naidvartai gazar haina ain asuuhaar medehgui gj shaana iim amarhan terbumtan boldog ain muu llaruud
2017-04-07
Баска:
Яг одоо офшор дансны мөнгөө авчихаад, дансаа хаалгачихаад пээдийж байгаа юм. Тиймгүй бол дөнгөж мэдээгээр гарахад нь буруугүй гэдгээ зарлахгүй яасан.
2017-04-07
зочин:
Одоо энэ сэтгүүлчид , хутган үймүүлэгч ойворгон нөхдүүд , тэр Мөнхбаясгалан , Анужин эд нарыг яанаа. Энэ Монгол минь ЯАГ Үнэндээ оффошоорчидоос биш эд нараас эд нарын дэгдээж байгаа асуудлаас болоод хяамарч хөл толгой нь мэдэгдэхээ байлаа даа. Оффошоорч гэсэн хууль дүрэмтэй. Хууль дүрэмтэй байна гэдэг чинь байгуулж болно л гэсэн үг шүү дээ
2017-04-07
иргэн:
ард түмнийг арай л дорд үзэх юм тэр хүмүүс чинь хэдий мөнгөгүй ч гэсэн бүх зүйлийг бодож тунгааж хэний зөв бурууг ,хэн худлаа хэлж байгааг ойлгодог дүгнэлт гаргадаг өндөр боловсролтой, цэвэрлэгч хийж байгаа ч гэсэн эх орноо гэсэн сэтгэлтэй ,уужуу тайван ухаантай хүмуус байдаг юм. иргэд өнөөдөр хэн архи тамхины замбараагүй хэрэглээтэйг ,хэн улсын өмчийг идэж ууж байгааг харж чаддаг гэдгийг ойлгож ард иргэдийг хүндэлж сурах хэрэгтэй
2017-04-07
Ziko:
Bat-Yyl ch Mi.Enkhboldiin gol erseldegch bolohoor MAN -ion begs doloogch nariin dairalt hychtei bhaas argagyi shudder.
2017-04-07
zochin:
NOTLOGDVOL GEDGII CHINI YU GEJ OILGOH VE.AVILGADAAD NOTLOH BARIMTIIG N USTGAAD NOTLOGDOHGUI YM CHINI GEJ OILGOJ BOLOH UU.YMAR CH GUILGEE HIIGEEGUI , GESEN BJ NOTLOGDVOL GEHIIN.
2017-04-07
Зочин:
bat-uul songuulid uzwel olon ail suwgaa solih baih huu ni ideseer baigaad bur targalchihaj hurungu tsohisoor baigaad yu gej barimt ene teree uldeeh we dee hun fact aa ustgana shuu dee awgai ni zun bolgon baahan tsetseg tarij 3 sar bolood nuguuduh uheed mun ugaasan daa zahiin nohoi hurtel hutsna shuu
2017-04-07
Зочин:
Үүл ерөнхийлөгчийн сонгуулийн хамгийн том өрсөлдөгч юм даа яах аргагүй. Одоо сонгууль эхлэхээр бүр аймар дайрна.
2017-04-07
Зочин:
Монгол телевизийг уулна аягүй гайгүй гэж боддог байсан бас мөнгөний төлөө юм шив дэ
2017-04-07
bi:
dans neene gedeg chin mash tom fact b na sedel b naa
2017-04-07
Зочин:
bas ch yag tag barilmtaar delgesen yum bhku l bgaad bgaa shuu alind ch itgemeer yum de
2017-04-07
Зочин:
Зун бас яаг ингээд нээлгэсэн данс нтрээ харуулж байсан биз дэ нэг хоолонд орч орохооргүй мөнгө байсан тэгээд тэрийг бүр улс төр болгоод ашиглачих юм аа
2017-04-07
Зочин:
бат үүлийн нэр төрийг унагаах гэж албаар ийм мэдээ гаргадаг байхаа
2017-04-07
Зочин:
mongol hdtei shuuhdeh heregtei manaihan odoo bas medeegee ih surwaljtai medeelelj bhku arai l dendej bgaa
2017-04-07
Зочин:
harin tiin manai hewlel medeelliinhen bol bas arai denduu shd huniig gutgej doromjlohdoo bol garguud
2017-04-07
zochin:
Xvnii ner gutaan doromjilson notolgoogvi medeellee bolibol yasan um jagsagchidaa
2017-04-07
irgen:
Mossak Fonseka chin ene hergeer odoo shorond baigaag medeh yy???
2017-04-07
zochin:
hudlaa yamar negen zorilgo baigaagvi bol 2 dans en e ter neej gvilgee hiigeegvi baih uu sain tseverlej de luivarchida bid teneg bish nvgel chini nvdeer chin bish tsusaar chin garnada
2017-04-07
Зочин:
ZOV.ALI ERT ENE MEDEGDLEE XIIX BN YM.UNEN XEZEED YLNA.
2017-04-07