Улаанбаатарт 15 хэм дулаан байна

img

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад хэсгээр багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас баруун хойш эргэж секундэд 7-12 метр, төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна.  Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчим болон  Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 2-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

 

УЛААНБААТАРХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 13-15 градус дулаан байна.
 
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ