Шведед халдлага болж, гурван амиа алджээ

Шведийн нийслэл Стокгольм хотод ачааны машинтай этгээд гарцаар гарч байсан иргэдийг дайрсан талаар “CNN” агентлаг мэдээллээ.
Уг халдлага хотын төв гудамж болох Дротнингатанд болсон байна.
Тус улсын Ерөнхий сайд “Стокгольм хотноо террорист халдлага боллоо” хэмээн мэдэгдэж, иргэдийг сонор сэрэмжтэй байхыг сануулжээ.
Уг халдлагын улмаас гурван хүн амиа алдаж, найман хүн хүндээр бэртсэн гэнэ. Халдлага үйлдсэн этгээдийг хэн болохыг хараахан тогтоогоогүй байгаа бөгөөд хяналтын камерын тусламжтай гаднах төрхийг нь илрүүлсэн байна.
Мөн энэхүү хэргээс гадна метроны буудлын ойролцоо буудалцаан болжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ