Д.Отгондалай Тайландад аваргаллаа

Боксын уламжлалт Тайландын эзэн хааны цомын тэмцээн Бангкок хотноо болж өндөрлөлөө. Уг тэмцээнд манай улсаас долоон боксчин оролцсоноос Риогийн олимпийн мөнгөн медальт, МУГТ Д.Отгондалай алтан медаль хүртэв.
Тэмцээний эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд тулалдсан МУГТ Д.Отгондалай мөнгөн медалийн төлөө Кубын Дариаски Палмер Каррионтой тулалдаж өрсөлдөгчөө ялсан. Харин аваргын төлөө эзэн орны боксчин Сомча Вонгсувантай тулалдаж ялалт байгууллаа.
Мөн тэмцээний -49 кг-ын жинд ОУХМ Г.Ган-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн. Ийнхүү манай улсын хоёр боксчин алт, хүрэл медаль хүртсэн амжилтаар Тайландын эзэн хааны цомын тэмцээнийг өндөрлүүллээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ